2012 оны 05 сарын 21-ний өдөр
Даваа гариг
[ Бидний тухай ]   [ Шинэ мэдээ ]   [ Эрдэм шинжилгээний өгүүллэг ]   [ Зарлал ]   [ Холбоо барих ]    [ Админ онлайн байна ]
сайтын хэл :





Нууц үгээ мартсан
Шинээр бүртгүүлэх

Монголын ойн ирээдүй гэрэлтэй байг. Монголын ойн ирээдүй гэрэлтэй байг. Монголын ойн ирээдүй гэрэлтэй байг. Монголын ойн ирээдүй гэрэлтэй байг. Монголын ойн ирээдүй гэрэлтэй байг.

Санал асуулга

Их сургууль төгсөгчдийн мэдлэг чадвар хангалттай
 
Нүүр

БНСУ-ын магистрантурт суралцуулна
Солонгос улсын Ёнгнам Их Сургуулийн (Yeungnam University) Park Chun Hee School of Policy and Saemaul-д Forest Resources and Ecological Restoration чиглэлээр Магистрантурт суралцах сонирхолтой, Англи хэлний мэдлэгтэй оюутнууд, төгсөгчидийг Солонгосын "Ногоон Хөгжлийн Агентлаг"-ийн 100% тэтгэлгээр суралцуулна.
 
Энэ хөтөлбөр нь Пак Чун Хи буюу Солонгос улсыг ногооруулах хөдөлгөөнийг өрнүүлж амжилттай ойжуулалт хийхэд ард түмнээ удирдсан Солонгосын ерөнхийлөгчийн нэрэмжит сургууль юм байна.

Энэ бичлэгт сэтгэгдэл нэмэх | Add as favourites (9) | Quote this article on your site | Уншссан: 75

Дэлгэрэнгүй...
 
Урлагийн ажилтны холбооныхон ногоон моддыг “Цаазаар авав”
tsaaz.jpg
Урлагийн ажилтны холбооныхон уржигдар буюу дөрөвдүгээр сарын 3-ны орой, харанхуй болохтой зэрэгцүүлэн амьд моддыг цаазаар авав. “Ялыг” Сүхбаатар дүүргийн ТҮК-ийнхэн очиж гүйцэтгэжээ. Тодорхой хэлбэл, тус холбооны байр Куба улсын ЭСЯ-ны байрны хойно, “Монреимпэкс” компанийн байрны урд талд байрладаг бөгөөд хашаанд нь ургаж байсан улиас, гацуур, хус, хар модыг тайраад хаячихаж. Тэд 60 айлын “Урлаг хотхон” нэртэй орон сууц барихын тулд 1960-1970-аад оны үед тарьж ургуулсан моддыг ийнхүү тасчиж хаясан нь энэ. Хүнээр бол ид насандаа ургаж буй моддыг хэрхэн огтолсныг харсан хэний ч сэтгэл өвдөхөөр дүр зураг энд харагдаж байна. Улаанбаатар хотын агаарыг цэвэршүүлж чийгшүүлдэг, бохирдлыг багасгаж, тоосжилтыг бууруулахад моднууд тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Бохирдлоос гадна их хотын дуу чимээг намсгах, өнгө үзэмж нэмэх гээд ширхэг модны экосистемд үзүүлэх ач холбогдлыг тоочоод барахгүй. Гэтэл манай урлагийн салбарын нэг төлөөлөл болсон эрхмүүд төвийн бяцхан цэцэрлэгийг хайр найргүй оршуулж орхив. Уг нь шөнөдөө, эсвэл үүрээр тайрдсыг зөөж хаяна хэмээн ТҮК-ийнхан амласан гэнэ. Гэвч амжаагүй бололтой, өчигдөр өдөр ийм царайтай байв.

Энэ бичлэгт сэтгэгдэл нэмэх | Add as favourites (10) | Quote this article on your site | Уншссан: 57

Дэлгэрэнгүй...
 
Дэлхийн ойн өдрийн мэнд хүргэе
wfday.jpg
 

Энэ бичлэгт сэтгэгдэл нэмэх | Add as favourites (16) | Quote this article on your site | Уншссан: 102

 
Ойгоо цөл болгочихгүй юмсан

utt-sonin.jpg

Дэлхийн хуурай газрын Гуравны нэг буюу дөрвөн тэрбум га газрыг ойн бүс эзэлдэг. Харин Монгол Улсын хувьд ойн сан бүхий газар 18565.6 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.87 хувийг эзэлж байгаа аж. Ойн сангийн талбайн 75.1 хувийг шилмүүст, навчит ой, 24.9 хувийг заган ой эзэлж байна.

Гэтэл манай улсын нийт газар нутгийн хэмжээ 1.566.6 сая га. Энэ их өргөн уудам газар нутгийн нийт талбайн хэмжээтэй ойн хэмжээг харьцуулахад маш бага тоо гарч байгаа нь харамсалтай. Дэлхийн дулаарал өдрөөс өдөрт нэмэгдэж, биднийг нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг озон хойд туйлын орчим таван сая километр газар цоороод байна. Чухамхүү үйлдвэржилт, хотжилт өсөн нэмэгдэхийн хэрээр хүн төрөлхтөн мөхөл рүүгээ алхам алхмаар ойртож буйг эрдэмтэд анхааруулсаар байгаа. 

Энэ бичлэгт сэтгэгдэл нэмэх | Add as favourites (25) | Quote this article on your site | Уншссан: 312

Дэлгэрэнгүй...
 
ЕБС-ийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт болно

МУИС-ийн Экологийн Боловсролын төвөөс “Экологийн орчин үеийн чиг хандлага, түүнийг сургалтанд нэвтрүүлэх нь” сэдэвт Ерөнхий Боловсролын Сургуулийн Биологи, экологи, байгаль шинжлэлийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг 2012 оны 01  сарын 20-ны өдрөөс эхлэн зохион явуулна.

Бүртгэл:  01 сарын 12-19 өдрүүдэд Экологийн боловсролын төв

Бичлэгүүд (2) | Add as favourites (26) | Quote this article on your site | Уншссан: 286

Дэлгэрэнгүй...
 
Ойн салбарт шинэ доктор (Ph.D) төрлөө

МУИС-ийн Биологи, Биотехнологийн Сургуулийн Ой судлалын тэнхимийн докторант С.Гэрэлбаатар 2011 оны 12-р сарын 27-ны өдөр “Таримал нарсан ой (Pinus Sylvestris L.) бүрэлдэх онцлог” сэдвээр Хүрээлэн буй орчны хамгааллын ухаанаар доктор (Ph.D)-ын зэрэг амжилттай хамгааллаа.

Доктор С.Гэрэлбаатарт ахдаа Монголын ой судлаач оюутан залуучуудын холбооны гишүүд дэмжигчдийн өмнөөс баяр хүргэж, таны цаашдын эрдэм шинжилгээний ажилд нь амжилт хүсч, сайн сайхныг бүхнийг хүсэн ерөөе.

 

МОНГОЛЫН ОЙ СУДЛААЧ ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО

Энэ бичлэгт сэтгэгдэл нэмэх | Add as favourites (26) | Quote this article on your site | Уншссан: 274

 
Мэргэжлээрээ амжилтанд хүрэх боломжтой ирээдүйн төлөө надад санал байна

Мэргэжлийн хүн хаана байна? Мэргэжлийн жижиг салбарын хүмүүст боломж бага байна. Улс төр, мэргэжлийн хүмүүсийн зохистой харьцаа баймаар байна. Дарга нь улс төрийн хүн байхад, дэд дарга нь мэргэжлийн байх г.м. Тухайлбал: 2007 онд Ойн тухай хууль батлагдаж Ойн төрийн зариргааны бие даасан нэгж байгуулагдахаар болж ЗГХА Ойн газрыг байгуулсан.

1. Монгол орны ихэнх нарийн мэргэжлийн салбарт цөөн хүн ажиллаж биеэ биенээ таньдаг. Тэдгээрийн толгойд олон жилийн өмнө ЗХУ-д мэргэшил эзэмшсэн өөрсдөөсөө өөр хүнийг хүлээн зөвшөөрвөл аяга хоолноос нь хуваалцана гэдгийг мэддэг /амьдрал ахуй нь сайн биш болохоор арга ч үгүй биз/ хэдхэн хүмүүс биеэ биенээ магтах, өөрсдөөсөө өөр чавдартай хүн байхгүй гэж бусдад ойлгуулах замаар нэр төрөө хамгаалагсад байх юм.

Тэдэнтэй үзээд байх гэхээр тэднээс сурах зүйл байгаад байдаг, чимээгүй яваад байхаар ингэж болоод байдаг юм гэж давраад байх, яаалтай ч билээ. Мөн тэд нэр төрөө хамгаалах үедээ, мөнгө төгрөгтэй холбоотой ажил дээр хэнийг оролцуулах, хэнийг оролцуулахгүйгээ сайн мэднэ. Эсрэг дуугарах хүнийг лав урихгүй. Энэ нь нэг талаас жижиг салбар хэрнээ хоорондоо эв муутайн зовлон, нөгөө талаас сайн мэддэг чавдарлаг мэргэжлийн хүнээ хүлээн зөвшөөрдөггүй хэрнээ сайн мэдэхгүй хүнийг хүлээн зөвшөөрөх сониуч, атаархуу Монгол хүний сэтгэхүйтэй ч холбоотой байх. Чадварлаг мэржилтнүүд бол байгаа.

2. Мэргэжлийн хүн хаана байна? Мэргэжлийн жижиг салбарын хүмүүст боломж бага байна. Улс төр, мэргэжлийн хүмүүсийн зохистой харьцаа баймаар байна. Дарга нь улс төрийн хүн байхад, дэд дарга нь мэргэжлийн байх г.м. Тухайлбал: 2007 онд Ойн тухай хууль батлагдаж Ойн төрийн зариргааны бие даасан нэгж байгуулагдахаар болж ЗГХА Ойн газрыг байгуулсан. Ингээд дарга нь математикийн багш мэргэжилтэй М.Тунгалаг /АН/, дэд дарга нь эдийн засагч мэргэжилтэй Д.Болдмягмар /УИХ-ын даргын хүү/ нар томилогдон ажиллаж байна.

Энэ хүмүүс ирээд дээр дурьдсанчлан хэдэн хүнд тендер, төсөл өгөх замаар амыг нь хаагаад төсвөөс хуваарилагдсан хөрөнгө мөнгийн өөртөө долигоносон хүмүүст өгөх байдлаар ажиллаж ирлээ. 4 жил тэвчээд хүлээхэд багагүй хугацаа бололтой. Олон хүний тэвчээр барагдаж зарлагдсан тендер, төсөлд хамрагдахын тулд даргад долигонохоос аргагүй болох юм. Дарга нарын хүүхдүүд, нэр хүнд нь унаж байгаа хүмүүс хэнд ч анзаарагдахгүй жижиг салбарын толгойд сууж 4 жилийг аятайхан өнгөөрөөдөг муу жишиг бүү тогтоосой билээ.

Мэргэжлийн бус хүмүүс, мэргэжлийн бус хүмүүсээр өөрсдийн багаа бүрдүүлэх нь тухайн мэргэжил эзэмшсэн олон залуусын сэтгэл зүйд том дарамт, сурах итгэлийг нь үгүй хийх илүү том аюултай. Аль ч жижиг салбарт мэргэжилтнүүд олноор бэлтгэгдэж, тэднээс бүхий л шатанд ажиллах боломжтой боловсон хүчний чадавхи бүрдсэн. Тухайлбал: Багаар бодоход 1500 ойн мэргэжлийн дипломтой мэргэжилтэн гадаад дотоодод бэлтгэгдсэн. Дээрх бэрхшээл олон салбарт байгааг өөрийн ажилладаг салбараар жишээ аван бичихийн оролдлоо.

Мэргэжлийн ажил нь олддог, даргад очиж долигонохгүйгээр мэргэжлээрээ амжилтанд хүрдэг ирээдүйг цогцлооё.

Энэ бичлэгт сэтгэгдэл нэмэх | Add as favourites (29) | Quote this article on your site | Уншссан: 323

Дэлгэрэнгүй...
 
МОНГОЛ УЛСЫН ОЙН ҮНДЭСНИЙ БОДЛОГО
bodlogo.jpg
 
Баримт бичгийн төсөл-2
 
 
МОНГОЛ УЛСЫН ОЙН ҮНДЭСНИЙ БОДЛОГО
 
ОРШИЛ
Ойн бодлого нь тухайн улсын нийгэм-эдийн засаг, байгаль орчны бодлоготой уялдсан нийгмийн сайн сайхны төлөө ой модны нөөцийг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх менежменттэй холбоотой асуудлаар ирээдүйд гаргах шийдвэр, хэрэгжүүлэх арга хэмжээг чиглүүлдэг, төрийн холбогдох байгууллагаар баталгаажсан үзэл баримтлал, үйл ажиллагааны чиглэл болдог.
Ойн бодлогын баримт бичиг гэдэг нь ойн бодлогын зарчим, стратегийн зорилго, зорилт, тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх арга хэрэгслэлийг тодорхойлсон баримт бичиг юм.
Төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага зэрэг олон талуудын оролцоог хангасан  санал асуулга, уулзалт, ярилцлага, санал шүүмжлэл явуулж, ойн салбарын ололт амжилт, одоогийн байдал, байгаль орчин, ойн салбартай холбоотой хууль, эрх зүйн орчин, улс орны хэмжээний бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүд, тэдгээрийн хэрэгжилтийн талаар хийсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд Монгол орны ойн үндэсний бодлогын төсөл боловсруулав. 
 
I. ҮНДЭСЛЭЛ
 
I.1. Ойн бодлогын шинэчлэл хийх шаардлага, үндэслэл
 
             “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Ойн тухай хууль” зэрэг улс орны хөгжлийн баримт бичиг нь Ойн үндэсний бодлого  боловсруулах үндэслэл болж байна. Ойн тухай үндэсний хөтөлбөр батлагдсанаас хойш 10 жил өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд дэлхийн цаг уурын дулаарал, манай оронд нүүрлэж байгаа цөлжилт, ойн хомсдол, эдийн засгийн үсрэнгүй өсөлт зэрэг хүчин зүйлээс шалтгаалан ойн үндэсний бодлогыг шинэчлэн боловсруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Нөгөө талаас Дэлхийн ойн XIII их хурал 2010 онд Аргентиний нийслэл Буэнос-Айрес хотноо болж ойн талаар олон улсын хэмжээнд баримтлах бодлогыг шинээр тодорхойлж, түүнтэй холбоотойгоор НҮБ-ын ХХААБ-аас улс орон бүр өнөөгийн нөхцөлд нийцүүлэн ойн үндэсний бодлого боловсруулж хэрэгжүүлэх талаар зөвлөмж, заавар гаргаж, дэлхийн олон орон өөрийн орны ойн үндэсний бодлогыг баталгаажуулан хэрэгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлж байна.
 
I.2. Ойн нөөцийн өнөөгийн байдал
 
Монгол улсын ойн сангийн нийт талбай 18565.5 мян.га, үүнээс ойн талбай 17629.7 мян.га, ойн бус талбай 935.9 мян.га. Ойн талбайн дотор ой модоор бүрхэгдсэн талбай нь 12917.5 мян.га буюу нийт нутаг дэвсгэрийн 8.26 хувийг эзлэх ба тармаг ой 2997.3 мян.га, шатсан ой 1190.4 мян. га, мод бэлтгэсэн талбай 249.1 мян. га, хөнөөлт шавьжинд нэрвэгдсэн талбай 95.6 мян.га. Улсын хэмжээнд ойжуулалт хийх шаардлагатай нийт талбай 365.3 мян.га. Монгол Улсын ойн нийт нөөц 1313.4 сая м3 байна.
Монгол улсын “Ойн тухай” хуулинд ойн санг хамгаалалт, ашиглалтын хэлбэр, экологи-эдийн засгийн ач холбогдлыг харгалзан хамгаалалтын ба ашиглалтын гэсэн 2 бүсэд ангилсан. Монгол орны ойн сангийн нийт талбайн 82.9 хувийг хамгаалалтын бүсийн ой, 17.1 хувийг ашиглалтын бүсийн ой эзэлж байна.

Бичлэгүүд (3) | Add as favourites (32) | Quote this article on your site | Уншссан: 403

Дэлгэрэнгүй...
 
Хамтран ажиллахыг урьж байна
zar-web..jpg

Бичлэгүүд (2) | Add as favourites (49) | Quote this article on your site | Уншссан: 202

 
УНШИХАД ИЛҮҮДЭХГҮЙ ...
Г.Цэдэндаш
    Ясан авдар 
 
Мөнгө ихтэй хүн зовдог юм гэнэ лээ
Мөдхөн дуусна гээд цуглуулдаг юм гэнэ лээ
Мөнхийн рашаан авна гэж хадгалдаг юм гэнэ лээ
Мөрийтэй тоглоод түүнийгээ алддаг юм гэнэ лээ 
 
Мөнгөгүй хүн амар байдаг гэнэ лээ
Мөнгө буусан өдөр саятан болдог юм гэнэ лээ
Мөнгө буусаны маргааш явган жирийлгээд
Мөрөөрөө тэр ажлаа хийдэг юм гэнэ лээ

Энэ бичлэгт сэтгэгдэл нэмэх | Add as favourites (41) | Quote this article on your site | Уншссан: 576

Дэлгэрэнгүй...
 
МОНГОЛ ОРОН ЦӨЛЖИХ ҮҮ?

Биологийн ухааны доктор, ой судлаач Г.ЦЭДЭНДАШ

Цөлжилтийн талаар олон талын ойлголт, төсөөлөл байх бөгөөд ихэнхдээ ургамал бүрхэвч сийрэгжих, тачирдахыг цөлжиж байна гэж үздэг байна. Зарим нь жил дараалан ган болж ургамал ичмэл байдалд орох, суурьшсан олон малын хөлөөр бэлчээр талхагдах, өөрийн зүй тогтлын дагуу элс үүсэх, угаасаа элсэн хөрстэй газарт ган болж ургамал бүрхэвч нүцгэрч хөрс нь ил харагдах зэрэг бусад байгаль, нийгмийн шалтгаантай олон үзэгдлийг цөлжилт гэж төсөөлдөг явдал бий. Жинхэнэ цөл нь өөрийн гэсэн уур амьс-гал, өөр хаана ч давтагдахгүй өөрийн гэсэн зүйл ургамлуудтай, хил заагтай байх бөгөөд хэдэн мянган жилээр оршсоор авай. Бүр ямар ч ургамал ургаж чадахааргүй чулуут цөл ч Монгол оронд бий. Тэгэхлээр цөлжилт гэх өнөөгийн ойлголт арай хатуудаж байх шиг.

Уур амьсгал, ургамалжлын өнгөрсөн түүхийг сөхөн харж цаашдын ирээдүйг урьдчилан төсөөлвөл цөлжилт гэгчийн талаар арай өөр дүр зураг бууж байна.

Монгол орны газар нутаг дээр хорь гаруй сая жилийн тэртээгээс эхлэлтэй Миоцены гэж нэрлэгдэх даацтай аажим хүйтрэлт болсон нь мөстлөгийн үеийн суурь нь болсон гэж үздэг ажээ. Түүнээс хойш дэлхий маань хэдэн удаа шилгээсний дүнд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн зэрэг одоогийн уул нурууд болон тэдгээрийн хооронд томоохон гол мөрөн, хотгорууд бий болсон гэдэг.

Энэ бичлэгт сэтгэгдэл нэмэх | Add as favourites (52) | Quote this article on your site | Уншссан: 575

Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 21 - 377

Зарлал

ОЙН ТУХАЙ ЯРИЛЦЪЯ-1

"ОЙН ТУХАЙ ЯРИЛЦЪЯ-1" уулзалт, семинар 2012 оны 03-р сарын 27-ны /мягмар гараг/ өдрийн 19.00 цагт "Интер ном" номын их дэлгүүрийн барууд хойд талд "SWEET" pub-д болно.

Илтгэгч: МУИС-ын докторант Н.Энхтайван Сэдэв: Уур амьсгалын өөрчлөлт ба ойн менежмент.

Энэ үеэр илтгэл сонсож санал бодлоо солилцох бөгөөд "Ойн тухай ярилцъя" хэлэлцүүлгийг цаашид хэрхэн өрнүүлэх тухай саналаа солилцоно.

Жич: Хүн бүр 1 пивоны үнэ буюу 2700 төгрөгтэй ирнэ үү.

 


ЗАРЛАЛ

 

Энэхүү цахим хуудсаар дамжуулан өөрийн бодол санаагаа бусадтай хуваалцах боломжтой.

 

 


MONGOLIAN FORESTRY
 
Mongolian Forestry гэсэн facebook хаяг нээгдлээ. Та бүхэн эндээс Монгол орны ойн тухай мэдээлэл авах боломжтой.

Холбоос:  www.facebook.com
 

Та амжиж модоо тариарай!
МУИС -ийн Экологийн боловсролын төвд 4-р сарын 20-нд эхэлсэн жимс жимсгэнэ, чимэглэлийн мод бутны үзэсгэлэн худалдаа 12 дахь өдрөө үргэлжилж байна. Улаалзгана, үхрийн нүд, тошлой, долоогоно, өрөл, монос, нохойн хошуу, буйлс, гүйлс, хайлаас, бургас, улиас, гацуур, шинэс зэрэг мод бутны суулгац санал болгож, мэргэжлийн зөвлөгөө өгч буй уг үзэсгэлэн худалдаа 5-р сарын 27 хүртэл үргэлжилнэ.
 
Та амжиж модоо тариарай!
 

Facebook-дээ нэгдэцгээе
 
 
 дээрх холбоосоор орж нэгдэнэ үү.
 

ХОЛБОО БАРИХ
Монголын Ой Судлаач Оюутан Залуучуудын Холбооны төлөөлөгчтэй холбоо барих
 
88188788, 99616603
 
Yahoo ID: treering5@yahoo.com
 
 

Экологийн боловсролын төвд цэцгийн үзэсгэлэн худалдаа болно

Экологийн боловсролын төвд цэцгийн үзэсгэлэн худалдаа болноМУИС-ийн Экологийн Боловсролын Төвд 4-р сарын 16-26-ны хооронд цэцгийн үзэсгэлэн худалдаа болно. Нээлтэнд нь ирсэн эхний 50 хүнд бэлэгтэй энэ үзэсгэлэнгийн үеэр цэцгийн дуудлага худалдаа зохион байгуулж, 240 мянгөн төгрөгийн шагналын сантай шилдэг цэцэгчдийг шалгаруулах уралдаан болно.

Та бүхнийг урьж байна.


Mongolian Young Scholars Program

The Mongolian Young Scholars Program will unite 20 Mongolian High School students (10th grade graduates) for a seven day intensive academic experience in June 2011.

More


НОГООН БАЙГУУЛАМЖ-2010
Ногоон байгууламж-2010 сэдэвт ойн улсын 4-р олимпиад 2010 оны 11-р сар 25-ны өдөр Улаанбаатар дээд сургуулийн их танхимд болно.
 
Та бүхэн өргөнөөр оролцоно уу.
 

SCHOLARSHIP
 KGPA invites students who want to study the forestry related subject at the graduate course (Master or Ph.D. course) of relevant universities in Korea.
 
As for the details of the application, please refer to thwww.kgpa.or.kr
 

Удирдах зөвлөлийн хурал
Монголын Ой Судлаач Оюутан Залуучуудын Холбооны УДИРДАХ ЗӨВЛӨЛийн хурал 2010 оны 10-р сарын 20-ны /Лхагва гараг/ 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2-р байрны 381 тоот өрөөнд болно.
 
Гишүүд цагтаа ирнэ үү.
 
Сонирхсон гишүүд ирнэ үү. 

Лекцэнд урьж байна
ШУТИС-ийн Ой модны сургалт судалгааны хүрээлэнд 2010 оны 09 сарын 07-10-ны (өдөр бүр) 14:00 цагаас Японы зочин профессор газрын мэдээллийн систем /GIS/-ийн чиглэлээр лекц уншина.
Сонирхож буй багш, судлаач, оюутнуудыгурьж байна.
 
Холбогдох утас: 70118040

Удирдах зөвлөлийн хурал

МонголынОй Судлаач Оюутан Залуучуудын Холбооны УДИРДАХ ЗӨВЛӨЛийнхурал 2010оны 03 дугаар сарын 27-ны /Бяамба гараг/ 16.00цагт МУИС-ийн 2-р байрны 381 тоот өрөөнд болно.


УЗ, ХЗ, сонирхсон гишүүд ирнэ үү.

Хурлын дараа 8.30-9.30 цагт Эх дэлхийн цаг арга хэмжээндоролцоно. 


БНСУ-Д СУРЦГААЯ
 
Ой судлалын чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад зориулсантэтэглэгт хөтөлбөртурьж байна.
Korea Green Promotion Agency (KGPA) Scholarship Program
 
 

ХАМТРАН АЖИЛЛАНА
www.mongolianforest.com цахим хуудсаар дамжуулан мэдээлэл, зарлал, танилцуулга гэх мэт ямар нэгэн материал байрлуулж бусдын хүртээл болгоход нээлттэй. info@mongolianforest.com хаягаар материалаа ирүүлнэ үү.
 
Та бүхэнтэй хамтран ажиллахад таатай байх болно.
 
Админ
 

Илтгэлийн уралдаан
Эссе бичлэгийн уралдааны 2-р шат  болох илтгэлийн уралдаан МУИС-ийн Биологийн факультетийн 381 тоотод 2009 оны  12-р сарын 25-ны 1400 цагаас болно.
 
Илтгэгч 5-7 минуданд багтаан илтгэлээ бэлдэнэ үү.
 
Сонирхсон оюутан, залуусыг урьж байна.

Дэмжигч байгууллага

04.png
Байгаль орчин, аялал жуулчлалын яам


03.png
Mонгол Улсын Их Сургууль


05.png
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль


02.png
Хөдөө Аж Ахуйн Их Сургууль

01.png
GTZ

Сурталчилгаа

banner1.jpg
banner1 (1).jpg
banner1 (2).jpg
banner1 (4).jpg
banner1 (6).jpg
banner1 (7).jpg
banner1 (8).jpg
 
New layer...

Сурталчилгаа

       
Copyright 2008
Free counter and web stats